БНХАУ-ЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫН МЭДЭЭ
Тус уулзалт нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр БХБЯ-ны Хурлын танхимд болж дараах төлөөлөгчид оролцов. Үүнд:
Alice Yu БНХАУ-ын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны
Орлогч нарийн бичгийн дарга / Гүйцэтгэх захирал
Yi DU BCEG ХХК-ийн Ерөнхий менежер 
Л.Билэгжаргал БХБЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга
Б.Алтайбаатар БХБЯ-ны, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, 
үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
Д.Цэнд МБҮА-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн бөгөөд 
Гэрэгэ групп ХХК-ийн Захирал 
Н.Оч Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Нарийн бичгийн дарга
Б.Дөлгөөн  МБҮА-ийн Ажлын албаны Менежер
 
Уулзалтыг БХБЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Билэгжаргал мэндчилэн нээж Хятадын төлөөлөгчдийг Монголд айлчлах хугацаандаа цаг гарган БХБЯ-нд ирж уулзаж байгаад талархав. Дараа нь тэрбээр, уулзалтад оролцож буй бие бүрэлдэхүүнийг танилцуулснаар, төлөөлөгчид өөрсдийгөө дэлгэрэнгүй танилцуулж санал бодлоо хуваалцав: Үүнд:. 
 
Alice Yu: БХБЯ-наас Монголын барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулан, хүлээн авч байгаад талархал илэрхийлье.
Миний бие БНХАУ-ын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирлын үүргийг хашдаг. Манай байгууллага БНХАУ-ын Барилгын яамны харъя бөгөөд барилгын материалын үйлдвэрлэлт, техник төрөлжүүлэлт, стандар норматив, зураг төслийн анализ хийх гээд Хятад улсын барилгын үйлдвэрлэлийн асуудлыг ерөнхийлөн хариуцаж, зохицуулалт хийдэг. 
Өнгөрсөн хугацаанд Хятадын барилгын материалын үйлдэрлэл худалдаа дэлхий дахин маш амжилттай өргөжин тэлсээр байгаа. Ойролцоогоор 700 гаруй нэр төрлийн барилгын материалыг үйлдэврлэдэг бөгөөд бид үйлдэрлэлтийн үйл явцыг системчлэсэн тогтолцоонд оруулсан. 
 
2015 оноос эхлээд Бүс ба зам санаачлагын  дор тус хөгжлийн бүсд хамрагдаж буй улс орнуудтай барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллаагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Зарим улсуудын Засгийн газраас Элчин сайдын яамдаараа дамжуулан хамтран ажиллах саналаа ирүүлсэн байгаа. Учир нь манай улсын барилгын материал үйлдвэрлэл дэлхийн зах зээлийн 50 хувийг эзэлдэг. БНХАУ-ын хот байгуулалтын салбар сүүлийн 20 жил эрчимтэй хөгжсөн нь барилгын материалын үйлдвэрлэлтэй нягт холбоотой. Барилгын материалын техник технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь улс орны хот байгуулалтын хөгжилтэй нягт уялдаатай юм. 
 
Бүс ба зам санаачлагын хүрээнд БНХАУ-ын Хөгжлийн яамнаас Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоог байгуулах шийдвэр гарсан. Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо төр ба хувийг хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг сайжруулж, харилцааг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага юм. Манай холбоонд зөвхөн барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлийн компаниуд гишүүнчлэлтэй байдаггүй, хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, барилга угсралт, зураг төслийн гээд барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бүхий л компаниуд гишүүнээр элсэх боломжтой. 
 
Энэ удаа Монгол улсад айлчилж байгаа маань 3 зорилготой. Үүнд:
1. Монголын барилгын үйлдвэрлэл хариуцдаг төрийн байгууллагуудтай уулзаж, санал солилцох;
2. Урт хугацааны хамтын ажиллаагааны тогтолцоог бий болгож, Санамж бичиг байгуулах;
3. Хамтран хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, санал солилцох зэрэг юм.
 
Л.Билэгжаргал: Та бүхний ирсэн зорилго манай БХБЯ-ны барилгын болон барилгын материал үйлвэрлэлийн чиглэлийн баримтлаж буй бодлогод бүрэн дүүрэн нийцэж байгааг хэлэх нь зүйтэй байх. Барилга, хот байгуулалтын яам Монгол улсын барилгын материалын асуудлыг өөрийн эрхлэх чиг үүргийн хүрээнд хариуцан ажилладаг. Мөн МБҮА, МБМҮХ нар нь төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэдэг, барилгын салбарын томоохон төрийн бус байгууллагууд юм. 
 
Таны хэлсэнчлэн Бүс ба зам, Эдийн засгийн коридор, Евроазийн түншлэл гээд санаачлага хөтөлбөрүүд нь Орос Монгол Хятад улсуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх боломжийг олгож байгаа ба энэ хүрээнд Монгол улсын Засгийн газраас хэд хэдэн томоохон төслүүдийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь Замын-Үүд болон Алтан булагийн чөлөөт бүс, Эдийн засгийн коридорын боомт хотуудыг хөгжүүлэх төслүүд байгаа.
 
Чөлөөт бүс болон боомт гэсэн байдлаар 2 тал цаашид Европын орнуудын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэн, үйлдвэрлэл, тэдгээрийг тээвэрлэн хүргэх, боломжуудыг эдийн засгийн коридороороо бүрдүүлэн ажиллах юм.
Бидний зүгээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн төсөл дээр Хятад улстай хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна, мөн үйлдвэрлэл дагсан хотжилт бий болох боломжтой гэж үзэж байгаа. Түүнчлэн хамтын ажиллагааг түшиглэн барилгын материалын нэгдсэн хангамж, соёл шинэжилгээний лаборатор бүхий цогцолборыг бий болгохоор ярилцаж байна.
 
Н.Оч: Та бүхэнтэй өнөөдөр уулзсандаа таатай байна. Эхлээд байгууллагынхаа талаар товч танилцуулъя. Манай байгууллага нь мэргэжлийн холбоо буюу төрийн бус байгууллага юм. Монгол улсад одоогоор мянга гаруй барилгын материалын үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд манай байгууллагад 200 гаруй нь томоохон үйлдвэрүүд гишүүнчлэлтэй байдаг. МБМҮХ нь байгуулагдсан цагаасаа буюу 2003 оноос хойш төрийн байгууллагын үйл ажиллагаанд туслах чиглээр үйл ажиллагаа эхэлсэн. Энэ нь заавал томоохон хэмжээний гишүүн байгууллага гэлтгүй хамтарч ажиллах хүсэлтэй ямарч барилгын материалын үйлдвэр, зураг төслийн, барилга угсралтын, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай хамтран ажилладаг. Мөн мэргэжлийн өндөр туршлагатай ахмад инженерүүд, холбогдох их дээд сургуулиудтай хамтран Монголын барилгын материал үйлдвэрлэгч инженерүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
 
Манай байгууллага төрийн байгууллагын итгэлийг хүлээсэн үндсэн дээр 2012 оноос эхлэн барилгын материал үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлийг БХБЯ-тай хамтран олгож байна.  Нөгөө талаар манай байгууллага хөндлөнгийн хяналт хийх эрхийг төрийн стандарт хэмжил зүйн газраас авч, бүтээгдэхүүний чанарыг хянахтай холбоотойгоор хамтран ажилладаг ба залуу мэргэжилтэнгүүдийг мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг дэвийг олгох чиглэлээр мөн БХБЯ-тай хамтарч ажиллаж байна.
Түүнчлэн барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжилтэй холбоотой төр захиргааны байгууллагаас гарах шийдвэрүүдийг төслийн саналыг өгөх зэргээр хамтарч ажилладаг. Ялангуяа шинэ технологи, шинэ материалын үйлдвэрийг хөгжүүлэх чиглэл дээр онцгой анхааран ажиллаж, БХБЯ-ны захиалгаар 2007-2015 онуудын Монголын барилгын материалын мастер төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байсан ба  үе үеийн төр засагтай хамтран ажиллаж Монгол улсын  барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхтэй холбоотойгоор чухал асуудлуудыг шийдвэрлэж байсан.
 
Өнөөгийн барилгын материалын нөхцөл байдлыг талаар товч танилцуулъя. Сүүлийн үеийн материал техник технологи Монгол улсад маш хурдан нэвтэрч байна. Манай үйлдвэрүүдийн ихэнх тоног төхөөрөмжүүд нь БНХАУлсхаас орж ирдэг. Монгол улсын хөгжлийн стратегитэй холбоотой төсөл боловсруулах, энэхүү төслөө хэрэгжүүлэх чиглүүдээр үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байна. Мөн дотоодын цементийн хэрэглээгээ бүрэн хангаж, экспортод гаргах боломтжтой болж байна. Барилгын салбарт хэрэглэгдэх гол 45 нэрийн материаллуудыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болж байна.
Өнөөдөр бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай ижил чиг үүрэг бүхий БНХАУ-ын төрийн байгууллагын төлөөлөл бидэнтэй ирж уулзаж байгаад их таатай байнаа. Бид эртнээс хамтарч ажиллах хүсэлтэй байсан.
 
Одоогийн байдлаар манай улсын зах зээл дээр арматурын үйлдвэрлэл асууудал болоод байна. Дотооддоо арматур үйлдвэрлэх техник технологийн нөхцөл бололцоо өнөөгийн байдлаар хүрэлцээгүй байна. Уул уурхайн эрчимтэй хөгжиж буй өнөө үед шохой боловсруулах үйлдвэр дутагдалтай байгаа юм. Манай улс гуравхан сая хүн амтай, иймд үйлдэрлэлүүдийг автоматжуулах асуудал чухлаар тавигдаж байна.
Сүүлд дурдах гол асуудал нь гадаадын үйлдвэрлэлийн хангамжийн системийг боловсронгуй болгох энэ асуудал маш чухал болоод байна. Орон сууцны үнэ өндөр байгаа нь амьжиргааны түвшин доогуур байгаа иргэдийн хувьд орон сууц худалдан авахад ихээхэн хүндрэлтэй болж, барилга угсралт зогсонги байдалд хүрж байгаа тул та бүхэн энэ асуудалд туслаж ажиллах байх гэж хүсэж байна. 
Та бүхнээс манай байгууллагын тэргүүн болон гүйцэтгэх захирал нар ээлжийн амралттай байгаа тул уулзалтад хүрэлцэн ирж чадаагүйд уучлалт хүсэж байна. Цаашид бид олон жил хамтран ажиллана гэж найдаж байна. Баярлалаа.
 
Д.Цэнд: Өнөөдрийн та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. МБҮА нь нийт барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 150 гаруй гишүүн компанитай бөгөөд улсын бүтээн байгуулалтын 70-80 хувийг манай гишүүд гүйцэтгэдэг. Манай Ассоциаци Бүс ба зам хэлэлцээрийн дагуу төрийн байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлье. Энэ салбартаа БХБ-ын сайд анхаарал хандуулан томоохон ажиллуудыг хийж байгаа. Өнгөрсөн 4 дүгээр сард БХБ-ын сайд, МБҮХ-н Удирдах зөвлөлийн гишүүд хамтдаа Замын-Үүдийн чөлөөт бүстэй танилцах аялал зохион байгуулсан. Аялалаар бид 2 талын дэд бүтэц хөгжин тэлж болж байгааг олж харсан бөгөөд цаашид тус чиглэлд хамтран ажиллах Санамж бичиг байгуулах, үүнтэй холбоотой бизнесийн уулзалтууд зохион байгуулах саналыг дэвшүүлж байна. 
 
Монгол Улсын барилгын салбарт нэг дүгээрт техник технологийн шийдэл хэрэгтэй байгаа ба хоёр дугаарт санхүү хөрөнгө хэрэгтэй байна. Мөн нэг санал дэвшүүдэхэд, 21-р зуунд барилгын материалын франчайзинг хийх боломж байна. Энэ франчайзинг манай хөрш орон болох Хятад улс хөгжүүлж өгөх боломжтой байгаа юм. Үүнийг хөгжүүлэхэд байгалийн баялаг нөөц бололцоо нь манайд байна, дэлхийн шилдэг техник технологууд нь танайд байна энэ давуу талуудаа ашиглах боломж их байна. Манай МБҮА-д хамтран хөрөнгө оруулалт хийж чадах чадалтай компаниуд олон бий. 
Хоёрдугаарт стандартчлалын талаарх санал байна. Манай улсын хувьд нилээн хэдэн стандартыг нутагтаа нутагшуулахыг зорисон. Танай байгууллага стандартын талаарх хамтрагч байгууллагатай хамтран стандартын хэмжээг тавих уу, эсвэл өөрийн улсын стандартын дагуу авч хяналт аудиторын шалгалт хийгээд нутагшуулдаг уу?
Та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байна. Та бүхэн бид бүхэнтэй уулзах гэж холоос ирсэнд баярлалаа.
 
Б.Алтайбаатар: Энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон Г.Билэгжаргал даргын ярисанчлан, бид бид харж байгаа чиглэл, зорьж байгаа зорилго, тэмүүлж байгаа хүсэл бүр адилхан байгаа нь нэг нэгнийгээ ойлгоход хамтарч ажиллахад хялбар байх болов уу. Монгол улсын хувьд бусад улсуудтай ялгаатай тал нь Төрийн өмчийн, Засгийн газрын өмчийн барилга угсралтын болон барилгын материал үйлдвэрлэгч компани байдаггүй. Манай засгийн газрын гол бодлого нь хувийн хэвшилээ дэмжээд төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөхөд чиглэсэн байдаг. 
 
Надад танаас асуух нэг асуулт байна. Одоогоор хамтарч ажиллах тодорхой төсөл байгаа юу? Манай яаман дээр доторхой хамтарч ажиллах төслүүд байгаа. Жишээлбэл төмөр хийцийн чиглэлээр, цементийн үйлдвэрлэлийн чиглэлээр хэд хэдэн төслүүд бий. Энэ талаар дараа уулзлалтууд дээр дахин ярилцах боломж бий гэж бодож байна. Түрүүн та яриж байсан, Монгол улсын байгалын баялаг дээр тулгуурласан төсөл дээр хамтрах ажиллах саналтай байгаа гэж. Энэ чиглэлд хамтран ажиллахад бидний зүгээс бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна.Та бүхний мэдэж байгаачлан Монгол улс цөөхөн хүн амтай, тиймээс байгалийн баялгийг ашигласан үйлдвэрлэлийг хамтарч хөгжүүлэх тохиолдолд экспортод чиглэсэн үйлдвэрлэл бүтээн байгуулалт хийвэл илүү үр дүнтэй болов уу гэж бодож байна. Жишээ нь: ОХУ, Казакстан гэхмэтчилэн эдгээр улсуудад экспортлох боломжтой байх.
Бид нарт байгалийн нөөц баялаг байна, та бүхэнд техник технологи байна, эдгээрийг ашиглан хамтарч ажиллахад саадгүй амжилтай байх болно гэж бодож байна. Бид бүхэн уулзалтын үр дүнгээ бататган Санамж бичиг үйлдэх нь зүйтэй байх. Хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа.
 
Alice Yu: Та бүхнийг дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Бидэнд хамтын ажиллагааны олон боломж байгааг харуулсанд баярлалаа. Дэд бүтэц, барилга бүтээн байгуулалтын явцад барилгын материалын үйлдвэрлэлийг хамтад нь хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Хятадын хөгжилийн явцыг харахад дэд бүтэц хотжилтын явцыг дагаад барилгын материалын үйлдвэрлэл сүүлийн жилийн 20 жилд хөгжсөн. Энэ нь улс орныхоо дараа дараагийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Бид нарын зүгээс цаашид боломжтой бүх зүйлээр туслаж дэмжиж ажиллана. Мэдээж зарим нэг төслүүд арилжааны худалдааны чиглэлэр хийгдэнэ. Тэгэхлээр хамгийн эцсийн зорилго нь Монголын зах зээл нь өөрөө өөртөө барилгын материалын үйлдвэрлэлтэй болох юм. Дараа дараагийн хийгдэх гэрээ хэлэлцээрийн ажлууд нэг зорилгын хүрээнд хийгдэх болно.
 
Хоёр тал хамтран ажиллахад урт хугацааны харилцан ажиллах тогтолцоог яаж бий болгох вэ? Хоорондоо зөв ойлголцох зохион байгуулалт хэрэгтэй. Үүнийг эхлээд маш сайн зөвөөр хийх хэрэгтэй. Өмнө бидний өөр улсуудтай хамтарч ажилсан туршлагаас харахад энэ асуудал маш чухал байсан. 
Барилгын материалын үйлдвэрлэлтэй холбоотой хамтын ажиллгааны санал, төслүүдийг эхлээд манай байгууллагуудаар дамжигдан Хятадын Засгийн газарт хүргэгддэг. Ингэснээр Хятадын засгийн газрын хамтын гэрээ хэлэлцээрт орох боломж нь нээгдсэнээр санхүүжилтийн асуудал шийдэгддэг.
 
Монгол Улсын хувьд цаашид дэд бүтцийн бүтээн байгуулалтууд ихээр хийгдэнэ. Барилгын материалын үйдвэрлэл их шаардагдах ба бидний зүгээс энэ тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд 2 тал цаашид санхүүгийн байгууллагаар дамжуулан энэ тал дээр хэрэгжилтэд шаардлагатай саналуудаа дэвшүүлж болно. Та бүхний хэлж байсанчлан Чөлөөт бүсд барилгын материалын үйлдвэрлэл эхээр шаардагдана. Эхлээд барилгын материлалын үйлдвэрлэлийн төсвөө гарган ажиллах нь зөв юм болов уу. Үүнтэй холбоотойгоор манайх мужуудад байрлах салбар байгууллагуудтайгаа холбогдоё. Жишээлбэл Өвөрмонголын Өөртөө Засах орны Шиньжан мужид манай байгууллагын салбар байгууллага байдаг. Эдгээр хүмүүстэй барилгын материалын үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох зэрэг асуудлаар холбогдон төлөвлөгөө гаргаж өгч болно. Бид нарын зүгээс 2 компанийн хамтын ажиллагааны уулзалтуудыг зохион байгуулж болно. Хоёрдугаарт хоёр улсын хоорондын холбооны стандартыг хийж өгч болно. Жишээлбэл Хятадын зах зээлд Монгол, Монголын зах зээл Хятадын барилгын материалын үйлдвэрлэл ямар стандартын дагуу байх зэргийг гаргаснаар цаашид бидний хоорондын үйл ажиллагаанд чухал үүрэг болгох юм. Мөн барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, түүн дээр ажиллах ажилчидыг сургалтанд хамруулж, дадлагжуулах ажлыг хийж өгч болох юм.
 
Мөн та бүхний дэвшүүлсэн санал маш ач холбогдолтой зөв саналууд байлаа. Цаашид барилгын материалын үйлдвэрэлд юу чухал гэдгийг хамтран ярилцаж хамтын ажилгааныхаа төсөлд тусган оруулъя. Мөн үүнд стандартын чанарын үнэлгээний талаарх ажлууд орж байгаа. 
Дээрх санал, асуултуудын хүрээнд төлөөлөгч нарын хооронд чөлөөлт уулзалт болон өрнөсөөр уулзалт өндөрлөв.
 
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-06-28 өдөр 17:14:4 цаг